Эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО: ИРГЭДЭЭ ДЭЭДЭЛСЭН, БҮТЭЭЛЧ, ЧАДВАРЛАГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛНО.

                  ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Хууль дээдлэх, шударга байх зарчим:Аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим:

    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.

    Ил тод, нээлттэй байх зарчим:

    Үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллана.

    Мэргэшсэн, тогтвортой байх зарчим:

    Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.

    Хариуцлага хүлээх зарчим:

    Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилго, зорилт болон хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон “Эрхэм зорилго”-ыг хангахад чиглэсэн 2021-2025 онд баримтлах стратеги чиглэл:
Стратегийн зорилго 1:
  • Хүний хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангаж , нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлж, гэр бүлд ээлтэй жендерийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилго 2:

  • Эдийн засгийн зорилтот түвшинг бүрэн хангаж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэн олон тулгуурт эдийн засаг бүхий тосгон болно.

Стратегийн зорилго 3:

  • Засаглалын зорилтот түвшинг бүрэн хангаж, нутгийн захиргааны байгууллагын бүх түвшинд засаглалын хариуцлага, шударга ёсыг мөрдүүлж, цахим технологид тулгуурласан, иргэдэд тэгш боломж олгодог, оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлнэ.

Стратегийн зорилго 4:

  • Ногоон хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалын баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Стратегийн зорилго 5:

  • “Ковид 19” цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтот түвшинг бүрэн хангана.

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency