Тэргүүлэх чиглэл

“ХЯЛГАНАТ ТОСГОНЫГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ. Орон нутгийн онцлог, хүн амын амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад тохирсон боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн салбарын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ. Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 10 хувиар өсч, дундаж давхарга нэмэгдэж, ядуурал буурсан, хөрөнгө оруулалт нэмэгдсэн тосгон болно.

ГУРАВ. НОГООН ХӨГЖИЛ. Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.

ДӨРӨВ. ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ. Дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн болон эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.

ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО. Захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн албыг төлөвшүүлж, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлнэ.

ЗУРГАА. АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ. Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

ДОЛОО. БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency