Эрүүл мэндийн төв
Товч танилцуулга:
Хялганат тосгоны хүн эмнэлэг нь Булган аймгийн АДХГЗахиргааны ЭХГ-ын даргын 1974 оны 04 сарын 04 өдрийн 49 тоот тушаалаар 2 ор, 2 сувилагч, 1000 ор хоногийн төлөвлөгөөтэй бага эмчийн салбар болон байгуулагдсан.
1980 аад оны эхээр тус эмнэлэг нь хөгжлийнхөө тодорхой шатанд хүрч 50 ортой, 7 их эмч, 40 гаруй ажилтан ажиллагсадтай, түргэн тусламжийн 3 машинтай, томоохон хэмжээний туслах аж ахуйтай, хөдөлмөр соёл урлаг спортын чадавх тэгширсэн мэргэжлийн томоохон байгууллага болон хөгжиж ирсэн түүхтэй.
2010 оноос Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.
2010 оноос Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүтэц орон тоо
- Их эмч-4
- Эх баригч-1
- НЭМ-ийн арга зүйч-1
- Лаборант, ахлах сувилагч-1
- Статистикч-1
- Эм баригч, дархлаажуулалтын сувилагч -1
- Нөхөн сэргээх эмчилгээний сувилагч-1
- Ээлжийн сувилагч-4
- Нягтлан бодогч-1
- Архив, бичиг хэргийн ажилтан-1
- Хөтөч, туслах сувилагч-1
- Тогооч-1
- Жолооч-1
- Үйлчлэгч-2
- Сантехникч-1 нийт 22 ажилтантайгаар үйлчлэх хүрээний 3000 гаруй хүн ам, Сэлэнгэ сумын 2,3,4-р баг, Хангал сумын малчидад хэвтэн эмчлэх 8 ортойгоор эмнэлгийн анхан шатны болон НЭМ-ийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй, хөнгөн шуурхай үзүүлэн ажиллаж байна.
ГАВЬЯА ШАГНАЛ
- 2007 онд Монголын Эмэгтэйчүүдийн Академийн “Хөдөлмөрч хамт олон”-оор шалгарсан.
- 2015, 2016 онд Булган аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтээрээ тус тус 4-р байр,
- 2017 онд Булган аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтээрээ 2-р байр,
- 2017 онд “Алтан дэнлүү” ёслолын үйл ажиллагаанаас “Шилдэг тосгоны эрүүл мэндийн төв”-өөр шалгарсан,
- 2022 онд Булган аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтээрээ 1-р байрт,
- 2021 онд Булган аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч-Эрүүл ажлын байр” 3-р зэргийн гэрчилгээ,
- 2022, 2023 оны Булган аймгийн “Донор хүндэт хамт олон”-оор тус тус шалгарсан байна.
0 cэтгэгдэлтэй