Хялганат тосгоны Соёлын төвийн түүхт 50 жилийн ойг угтан 3 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2024-05-20
Хялганат тосгоны Соёлын төвийн түүхт 50 жилийн ойг угтан зохион байгуулсан 3 төрөлт спортын тэмцээнд нийт 70 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сориж нэг өдрийг өнгөрүүллээ. Воллейболын төрөлд ЗХ-ний 234-р ангийн баг бүрэлдхүүн 1-р байранд орсон бол 2-р байранд “Залуучууд” баг, 3-р байранд ЕБС-ийн баг тамирчид орсон амжилт үзүүлсэн. Ширээний теннисний төрөлд 1-р байр Залуучууд багийн Э.Батаа Г.Анхтуяа нар, 2-р байранд ЕБС-ийн Х.Эрдэнэбаяр Г.Отгонцэцэг нар, 3-р байранд ЕБС-ийн Б.Баатарзориг М.Алгирмаа нар шалгарсан.
Дартс тэмцээний төрөлд 1-р байр ЗХ-ний 234-р ангийн баг тамирчид, 2-р байранд Жаргалсайханы гэр бүл, 3-р байранд Ойн ангийн баг хамт олон шалгарч Шилдэг холбогчоор У.Жавзандолгор, Шилдэг довтлогчоор Ганцацралт, Тэгш тоглогчоор Э.Батаа нар тус тус шалгарсан амжилт гаргалаа нийт оролцсон баг тамирчид ард иргэддээ баярлалаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency