ТОСГОНЫ ОНЦГОЙ КОМИСС ЗӨВЛӨЖ БАЙНА.
ГАМШГИЙН ДУУТ ДОХИО ДУГАРАХАД ИРГЭН ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Хялганат тосгоны онцгой комисс газар хөдлөлтийн гамшгийн сирэн дохио буюу дуут дохио 3 удаа дугарахад иргэдийн авах арга хэмжээний дарааллыг хүргэж байна.
Мөн аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс гурван үгт хаягаар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Түүнчлэн мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм.
Энэхүү программыг өөрийн барьж буй гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore2оосоо татаж суулган ашиглаарай
1 сэтгэгдэлтэй
Just spent a little time on 70bet2. It’s a pretty chilled-out vibe. If you are into the betting scene, you should visit our website now 70bet2! See whether you can win!