ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН ГАЗАР НУТАГТ 5.2 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДЛЭЭ.
Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.
Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж буй төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд, барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн 2.5 магнитуд нь зөвхөн багажинд бичигдэнэ. Тодруулбал, 2.5-5.4 магнитудын хүчийг хүн мэдэрч, яльгүй гэмтэж бэртэж болох бөгөөд 5.5-6 магнитудад барилга байгууламжид бага зэргийн эвдрэл гэмтэл үүсдэг байна. Харин 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулж, 7-7.9 магнитудад хүчтэй гөзөр хөдөлвөл эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг байна.
Газар хөдлөлт нь олон хүний амь нас болон хүний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинаа нэмэгдсээр байна.
Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв тул иргэд газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг
www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
0 cэтгэгдэлтэй