“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

2024-11-25
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.
Ёслолыг Тосгоны Захирагч А. Сод-Эрдэнэ нээж улсын бүртгэлийн мэргэжилтэн Д. Энхжаргал, нийгмийн бодлогын мэргэжилтэн Б. Амаржаргал, ЕБС нийгмийн ажилтан Э. Төгсжаргал нар хамтран зохион байгууллаа.
Ёслолд Хялганат тосгоны 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж батламж гардан авлаа.
✅Залуу үеийнхэнд төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency